Сонгогчийн боловсролд

Vote4Hope нь залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчийн боловсрол олгох, 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд залуучуудын ирцийг өсгөх, ардчиллын төлөөх залуучуудын нэгдлийг өргөжүүлэх зорилготой аян юм.

#Vote4Hope аяны хүрээнд:
•    Интернэт орчинд залуучуудыг уриалж, сонгуулийн мэдлэг, мэдээлэл өгөх
•    Хотын хөдөлгөөн ихтэй бүсүүдэд залуучуудын өөрчлөхийг хүсч буй зүйлсийн жагсаалтыг хөдөлгөөнт сурталчилгааны хэлбэрээр бичүүлж, залуусын дуу хоолой болох
•    Эцэст нь, сонгуулийн өдрөөс 5 хоногийн өмнө 6.23-ны орой 18:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд “Democracy Calling” нэртэй 5000 залуусыг цуглуулж, эрх чөлөөний алхаанд нэгдэн асуудлаа тодорхойлж, түүндээ шийдэл хэлэлцэх гэж байна. Монгол улсын бүх иргэдэд нээлттэй бөгөөд оролцогчид өөрсдийн суух хэсэгт дэвсэх бүтээлэг, сандалыг авчрах боломжтой.

Цахим хаягууд:

Facebook :Vote4Hope

Instagram: vote4hope_mn